Маргааш наадам.Наадам гэхээр нутаг минь бүр ихээр санагдах юм.
Наадмаа санасан,нутгаа санасан бэтгэрэлээ бага ч атугай тайлах болов уу хэмээн бид ч бас
маргааш наадамлана аа.

Бөхтэй,морьтой,суртай,шагайтай бас Кивитэй, Супер одтой.
Бид олуулаа эвтэй,азтай ,
Та бүхэнд Үндэсний их баяр наадмын халуун мэнд хүргэе

Морьд эргэсэн наадмынхаа дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог

Тэнгэр заяат Монгол түмний минь
Дэвсэн бөх нь даваатай
Уясан хүлэг нь түрүүтэй
Тавьсан сум нь цэцтэй
Цэнгэл баяраар дүүрэн,
Тэнүүн сайхан наадаарай

Хуртай нартай миний Монголын наадам
Хурдтай цэцтэй Монголын наадам
Есөн хөлт тугаа өөд тэнгэртээ залж
Ерөөл буяны хийморь дэгдээж
Санаа цагаан заяа тэгш сайхан наадаарай!

Хөх азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир

Тунгалаг шандын толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно

Би…
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам жавхаагаар нь би хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор нь хаяагаа гоёдог
Би монголоороо гоёдог

Айрганд ардын дуу нь иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзсан өвдгөөрөө хоймороо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдийн билгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагын харцаар гоёдог
Би монголоороо гоёдог

Ширгэшгүй хэрлэнгийнхээ усыг нь нар зөв бүсэлж гоёдог
Шилгэшгүй нутгийнхаа уулсыг нар зөв түшиж гоёдог
Би монголоороо гоёдог

Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог…
Хүндэтгэсэн Милош,Аги






















nice
Hi all.test,,,
ene huuhen lav ene temtseend oligtoi ...
medlegtei ohin bh gej naidaj bn.gehde...
HI BARILDHAD OMONO NI BURTGUULEH YUM ...